images

Элчин сайд Л.Болд Бельгийн Шар Айраг Үйлдвэрлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Кришан Маудгалтай уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2025-02-28

81

Элчин сайд Л.Болд 2025 оны 2-р сарын 27-ний өдөр Бельгийн Шар Айраг Үйлдвэрлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Кришан Маудгалтай уулзлаа. Уулзалтын үеэр тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тухайлбал, 2025 онд Бельгийн нийслэл Брюссель хотноо Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдах Европ дахь Монгол Наадмыг дэмжиж оролцох түншээр ажиллах боломжийн талаар санал солилцов. Бельги улс нь шар айргийн соёлыг хөгжүүлсэн олон зуун жилийн уламжлалтай бөгөөд дэлхийд хамгийн өвөрмөц, олон төрөлтэй шар айраг үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны нэг юм. Нийтдээ 1000 гаруй нэр төрлийн шар айраг үйлдвэрлэгддэг аж.