images

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-01-16

60

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенриг-ээс тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авах шинэ жилийн хүндэтгэлийн арга хэмжээнд 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Люксембургийн Их Гүн Хенрид Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээг  уламжилсан бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Завиер Беттел, Парламентын төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Клауд Виселер нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар товч ярилцав.