ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
“Эхийн алдар” I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн тус ЭСЯ-ны Консулын хэсэгт 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Үүнд:
1. Анкет Эндээс татах
2. Эхийн иргэний үнэмлэхний хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
Жич:
- Бага хүүхэд 5 сарын 1 өдрөөс өмнө 1 нас хүрсэн байх
-Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний хуулбар шаардагдана
-Материал гаргацтай байх, баримт бичгийн хуулбарын чанар сайн байх.
-Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол консулын хэсгийн +32 473 59 0292 утсаар холбогдох эсвэл [email protected] мэйл хаягаар захиа бичнэ үү.