images

Элчин сайд Л.Болд Еврокомиссын Зүүн Ази номхон далай орнуудын хэлтсийн захирал х.Сара Риналдитай уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2025-01-11

61

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Олон улсын түншлэлийн Ерөнхий газар /DG INTPA/-ын Ази, Номхон далайн орнуудын газрын Зүүн Ази номхон далай орнуудын хэлтсийн захирал х.Сара Риналдитай уулзлаа.

Уулзалтаар 2025 онд Европын Холбоо, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зортлтууд, хоёр талын боломжит дээд төвшний айчлалуудын төлөвлөгөө гаргах, бэлтгэл ажлуудыг хангах талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо. Түүнчлэн, Европын Комиссоос хэрэгжүүлж байгаа Дэлхийд гарах гарц /Global Gateway/ хөтөлбөр, Ойн түншлэлийн санамж бичгийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх тулгамдсан арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.