images

Элчин сайд Л.Болд 12-р сарын 20-ны өдөр Бельгийн хаант улсын далайн боомт хот Остендэд ажиллалаа

ЭСЯ-ны мэдээ

2024-12-25

72

Элчин сайд Л.Болд 12-р сарын 20-ны өдөр Бельгийн хаант улсын далайн боомт хот Остендэд ажиллаа. Элчин сайд Л.Болдыг Остенд хотын дарга Жон Кромбез хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар саалаанал солилцлоо. Уулзалтын үеэр хотын дэд дарга Фабрис Гоффин Остенд хотын түүх, эдийн засаг, хөгжил болон бусад онцлогийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Мөн Элчин сайд Л.Болдыг Остенд хотын хурлын дарга Кристоф Гесгуиер хүлээн авч, уулзсан бөгөөд хотын хурлын танхимд зочилж, тус хотын хөгжил, засаглалын талаар ярилцлаа.

Түүнчлэн Элчин сайд Л.Болд Telemate High Tech компанийн үүсгэн байгуулагч, захирал Томми Деблиектэй уулзаж, тус компанийн үйл ажиллагаа болон хөгжүүлж буй технологийн инновацын шийдлүүдтэй танилцлаа. Тус компани ухаалаг технологи нэвтрүүлэх чиглэлээр дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Монгол улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс болон Бельгийн Хаант Улсын орон нутгийн болон бизнесийн салбар дахь харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.