images

Элчин сайд Л.Болд Нидерландын Үндэсний түүхийн музейд зочилж, "Азийн хүрэл үе" хэмээх үзэсгэлэнтэй танилцлаа.

ЭСЯ-ны мэдээ

2024-12-19

49

Элчин сайд Л.Болд 12 сарын 17-ны өдөр Нидерландын Үндэсний түүхийн музейд зочилж, "Азийн хүрэл үе" хэмээх үзэсгэлэнтэй танилцлаа. Энэхүү үзэсгэлэнд Ази тивийн эртний хүрэл зэвсэг, бурхан шашны баримал, өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байсан олон төрлийн үнэт зүйлс дэлгэгджээ. Түүнчлэн Монгол Улсаас гаралтай, Английн Бритиш музейд хадгалагдаж буй хоёрхон ширхэг байдаг хосгүй бүтээл болох “Мандала” хэмээх үнэт олдворууд багтсан нь онцгой ач холбогдолтой юм. Энэхүү бүтээл нь 5 сая еврогийн үнэлгээтэй бөгөөд, дэлхийд хосгүй ур хийц бүхий бүтээл ажээ.

Энэхүү үзэсгэлэн нь Ази тивийн урлаг, соёлын түүхийг Европ тивд таниулан сурталчлах томоохон ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм. Элчин сайд Л.Болд үзэсгэлэнг зохион байгуулагчид болон музейн удирдлагуудад талархал илэрхийлж, Монголын эртний соёл, урлагийн өвийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

"Азийн хүрэл үе" үзэсгэлэнгийн хаалгыг энэ онд Рийксмюзеумын үзэгчдэд нээлттэй байлгаж, олон зуун мянган жуулчид болон судлаачдад Монголын түүх, соёлын гайхамшгийг танилцуулах боломж бүрдүүлсэн юм.