Европын Холбоонд суугаа АСЕАН-ы Брюсселийн Хорооны (ABC) гишүүн орнуудын Элчин сайд нар болон Төв Азийн Бүлэг, Монгол Улсын элчин сайд нарын хоёрдугаар зөвлөгөөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
Элчин сайд Л.Болдм2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Малайзын Элчин сайдын яаманд Европын Холбоонд суугаа АСЕАН-ы Брюсселийн Хорооны (ABC) гишүүн орнуудын Элчин сайд нар болон Төв Азийн Бүлэг, Монгол Улсын элчин сайд нарын хоёрдугаар зөвлөгөөн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
МУ-ын ЭСЯ-ны санаачлагаар эхлүүлсэн энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, талуудын харилцааг өргөжүүлэх зорилготой бөгөөд тус уулзалтаар хоёр талын харилцааны чухал асуудлууд болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм.
Элчин сайд Л.Болд хэлсэн үгэндээ Ази тивд хөгжлийн интеграцийг гүнзгийрүүлэхэд тус хоёр бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Монгол улсаас хүчин чармайлт гаргах болно гэдгийг тэмдэглэлээ. Энэ нь Монгол Улс болон Төв Азийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, АСЕАН-тай харилцаагаа илүү идэвхжүүлэхэд чухал алхам боллоо.