images

Элчин сайд Л.Болд Элчин сайд Брэхеэ Швахофертой уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-11-28

23

Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Брэхеэ Швахофертой 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Брюссель хотноо уулзав. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Тухайлбал, Нидерландын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм.