images

Химийн зэвсгийн тухай конвенцид оролцогч талуудын бага хурлын 29 дүгээр чуулган нээлтээ хийлээ.

ЭСЯ-ны мэдээ

2024-11-26

38

Химийн зэвсгийн тухай конвенцид оролцогч талуудын бага хурлын 29 дүгээр чуулган (CSP-29) Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ.

ХЗХБ-ын гишүүн орнууд Химийн зэвсгийн тухай конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын замыг тодорхойлох зорилгоор жил бүр хуралддаг бөгөөд энэ удаагийн бага хурлын чуулганаар ХЗХК-ийн хэрэгжилт, Гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагааны үнэлгээ, Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитийн дүн, ХЗХБ-ын 2025 оны төсвийн тодотгол, Химийн салбарын үйл ажиллагааг энхийн зорилгоор ашиглахад олон улсын хамтын ажиллагааг дэмжих, ХЗХБ-ын Африкийн хөтөлбөр зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Химийн зэвсгийн тухай конвенцид оролцогч талуудын бага хурлын 29 дүгээр чуулган (CSP-29)-д Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсаас ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд оролцож байна.