images

Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдав

ЭСЯ-ны мэдээ

2024-11-25

89

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-наас Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлтэй хамтран Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Брюссель хотын The Hotel зочид буудлын хүлээн авалтын тэнхимд зохион байгуулав. Тус арга хэмжээнд Бенелюксийн орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн төлөөлөл 80 гаран хүн, эдгээр улсуудад үйл ажиллагаа явуулдаг Монгол гурван сургуулийн багш нар оролцов.

Арга хэмжээг нээж Элчин сайд Л.Болд үг хэллээ. Төрийн дуулалаар эхэлсэн тус арга хэмжээ Бельгийн Хаант Улсад ажиллаж амьдарч буй Д.Баясгалангийн ерөөл хэлснээр үргэлжилж улмаар үндэсний урлагийн гурвал морин хуур, ятгын хослол, үндэсний бүжгийн үзүүлбэрээр үргэлжлэв. Урлагийн тоглолтыг уран бүтээлч Б.Есөн-Эрдэнэ, Н.Хулан, Ц.Ариунаа, Н.Цэрэндэжид нар үзүүллээ. Арга хэмжээний төгсгөлд Бельгийн Монголчуудын “Аяз” хамтлаг ая дуугаа өргөв.