images

Элчин сайд Л.Болд Бельгийн Герман хэлтний бүс нутгийн ёслолын арга хэмжээнд оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2024-11-16

83

Элчин сайд Л.Болд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бельгийн Герман хэлтний бүс нутгийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр тус бүсийн Ерөнхий сайд ноён Оливер Пааш, мөн тус бүсийн уугуул бөгөөд олон улсын нэр хүндтэй байгууллага болох Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) Ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Корман, Бельгийн Дотоод хэргийн сайд Аннелис Верлинден нартай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцав.