images

Химийн Зэвсгийг хориглох байгууллагын арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2024-11-16

63

Химийн Зэвсгийг хориглох байгууллагаас 11 дүгээр сарын 13-ны өдөр Брюссель хотноо хавсран суугаа Элчин сайд нартай зохион байгуулсан арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов. Арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд тус байгууллагын гүйцэтгэх захирал Элчин сайд Фернандо Ариас, Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн Элчин сайд  Андре Теран Паррал нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн өдөр ХБНГУ-аас ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Томас Щиеб-ийг Элчин сайдын яаман дээр хүлээн авч уулзан ХЗХБ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов.