Элчин Сайд Л.Болд Дэлхийн Залуу эрдэмтдийн чуулганд панелистаар оролцлоо
Элчин Сайд Л.Болд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Брюссель хотноо Дэлхийн Залуу эрдэмтдийн чуулган (WYSS)-ы Тамгын газар, Хятад-Европын шинийг санаачлагч, бизнес эрхлэгчдийн Холбооноос хамтран зохион байгуулсан “WYSS 2024 Европ дах хурал”-д панелистаар оролцлоо. Тус хуралд бизнес, эдийн засгийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа, сургалт явуулдаг Европын Их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож, залуучуудын мэдлэг боловсролыг тогтвортой эдийн засгийн шаардлагад нийцүүлэхтэй холбоотой тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.