images

Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын ГХЯ-ны Улс төрийн газрын захирал Веронике Докендорфтой уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2024-10-28

70

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Люксембургийн Их Гүнт Улсын ГХЯ-ны Улс төрийн газрын захирал Веронике Докендорфтой уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх 2026 онд тохиож буйтай холбогдуулан хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар санал солилцов.

Уулзалтад Люксембургийн ГХЯ-ны Улс төрийн газрын Азийн орнуудын асуудал хариуцсан хэлтсийн дарга Сэм Шрейнер, монголыг хариуцсан ажилтан Феликс Лош, Люксембургийн ГХЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн газрын газрын ажилтан Клауд Жентген, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каин нар байлцав.