images

Элчин сайд Л.Болд Бельги Улс дахь Монгол оюутан, залуучуудын холбоо БЕМОЗ ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2024-10-21

109

Элчин сайд Л.Болд 10 дугаар сарын 18-ний өдөр Бельги Улс дахь Монгол оюутан, залуучуудын холбоо БЕМОЗ ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад дэлхийн шилдэг 50 их сургуулийн 43т бичигдэж буй Лүевений их сургуул, Антверпений их сургуул, Брюсселийн их сургуульд инженерийн, компьютерын шинжлэх ухаан, бизнес, эдийн засгийн удирдлага зэрэг тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнууд оролцсон юм. Бельгийн нэр хүндтэй сургуулиудад суралцаж буй Монгол залуучуудтай хийсэн энэхүү уулзалтаар Элчин сайд оюутан залуусын холбоог бүх талаар дэмжихээ илэрхийлж, цаашид Монгол Улсаас илүү олон оюутныг Бельгийн их, дээд сургуулиудад суралцуулах боломжуудыг ярилцлаа. Элчин сайд Л.Болд уулзалтын үеэр оюутан залуусын түүхэн өөрчлөлтөд оруулсан хувь нэмэр мөн Монгол Улсын ирээдүйд оруулах зөв хөгжлийн өөрчлөлтөд оюутан залуусын оролцоог онцлон тэмдэглэж, тэднийг эх орныхоо хөгжлийн түлхүүр хүч гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр оюутан залуустаа хичээл сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, тэдний суралцаж буй мэдлэг, ур чадвар ирээдүйд эх орондоо ихээхэн хувь нэмэр оруулахыг мөн онцоллоо.