images

Цэргийн Спортын Олон Улсын Холбоо /CISM/-ны уулзалтад Элчин сайд Л.Болд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2024-10-15

25

Цэргийн Спортын Олон Улсын Холбоо /CISM/, Төв Азийн орнууд болон Монгол Улсын Элчин сайд нарын улзалт 10 дугаар сарын 14-ний өдөр Брюссель хотноо тус холбооны төв байранд зохион байгуулагдав. Тус уулзалтад Элчин Сайд Л.Болд оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Цэргийн Спортын Олон Улсын Холбоо /CISM/ нь 1948 онд байгуулагдсан эгнээндээ 140 гаруй орныг нэгтгэсэн спортын хүчирхэг холбоонуудын нэг бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан найрамдлыг зузаатгах, энх тайвныг тогтоох уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.