images

“Европын Монголчуудын 10 дахь удаагийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн”-ийг угтсан дэмжин оролцогчдын арга хэмжээ болов

ЭСЯ-ны мэдээ

2024-10-07

215

Бельгийн Монголчуудын “Сүлд ТББ”-аас зохион байгуулж буй “Европын Монголчуудын 10 дахь удаагийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн”-ийг угтсан дэмжин оролцогчдын арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЭСЯ-ны байранд боллоо. Тэмцээний цар хүрээ, бэлтгэл ажлын талаар “Сүлд ТББ”-ын тэргүүн н.Нямрагчаа, н.Төгс-Отгон нар мэдээлэл өгч дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тус арга хэмжээнд Элчин сайд Л.Болд, Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Оюунтунгалаг, Европ дахь Монголын Волейболын салбар холбооны тэргүүн Н.Золбоо нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Уг тэмцээнд Монголын Волейболын холбооноос дөрвөн шүүгч урилгаар оролцохоор болсон бөгөөд одоогоор 40 орчим баг тамирчин урьдчилсан байдлаар бүртгүүлээд байна.

Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээн нь 11 дүгээр сарын 1-3 ны өдрүүдэд Бельгийн Херенталсд анхдугаар тэмцээн зохиогдож байсан тэрхүү спорт заландаа болох юм.  Тэмцээний зэрэгцээ олон төрлийн өдөрлөг арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгджээ.