images

Элчин сайд Л.Болд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч н.Хусэйн Озханытай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-09-27

125

2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Брюссель хотноо Элчин сайд Л.Болд Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ Төв Азийн бүс нутгийг хариуцсан Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон н.Хусэйн Озханы Төв Ази болон Монгол Улсын Элчин сайд нартай хийсэн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр шинээр томилогдсон Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч н.Х.Озхан нь ЕСБХБ-наас Төв Ази, Монгол Улсын талаар 2025, 2026 онд баримтлах стратеги, төлөвлөгөөг оролцогчдод танилцуулж, хамтын ажиллагааг цаашид илүү өндөр төвшинд хөгжүүлэхийн төлөө идэвхи, зүтгэл гарган ажиллахаа илэрхийллээ.

Оролцогчид шинээр томилогдсон Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчид ажлын өндөр амжилт хүсч, бүхий талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.