images

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хамтын ажиллагааны яамны Эрх зүйн газрын Ерөнхий захирал Пиет Хейрбауттай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-09-26

135

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хамтын ажиллагааны яамны Эрх зүйн газрын Ерөнхий захирал Пиет Хейрбауттай  2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЭСЯ-нд уулзаж, хоёр орны болон олон улсын эрх зүйн байгууллагын тавцанд хамтран ажиллах боломжуудыг хөндөн ярилцав.

Монгол Улс Бельгийн Хаант Улсын хамт “Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэм хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-ын санаачлагч орнуудын Үндсэн бүлэгт ажилласан.