images

Элчин сайд Л. Болд Нидерландын хүлэмжийн аж ахуйн байгууллагын олон нийт, засгийн газар болон олон улсын асуудал хариуцсан Жесс Шевелийг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-09-25

53

Элчин сайд Л. Болд 9-р сарын 23-нд Glastuinbouw, Нидерландын хүлэмжийн аж ахуйн байгууллагын олон нийт, засгийн газар болон олон улсын асуудал хариуцсан Жесс Шевелийг Брюссель дэх Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Glastuinbouw Nederland (Нидерландын Хүлэмжийн Хөдөө Аж Ахуйн Байгууллага) нь Нидерландын хүлэмжийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг гурван мянга (3,000) орчим гишүүнтэй байгууллага юм. Эдгээр гишүүд нь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг компаниуд, фермүүд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид болон салбарын бусад бизнес эрхлэгчдээс бүрддэг.  Энэхүү байгууллага нь Нидерландын хүлэмжийн хөдөө аж ахуйн салбарын ашиг сонирхлыг төлөөлдөг мэргэжлийн байгууллага бөгөөд орчин үеийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэн, тэдний ашиг сонирхлыг хамгаалах, бизнесийн орчныг сайжруулах, тогтвортой технологийг нэвтрүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг байна. Тус байгууллага нь хүлэмжийн технологи, хөдөө аж ахуйд инновац нэвтрүүлэх болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.