images

Бельгийн Валлони мужийн Ерөнхий сайдтай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-09-17

73

Бельгийн Валлони мужийн Ерөнхий сайд Адриен Долимонт Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болдыг 2024 оны 9-р сарын 14-ний өдөр Намур хотод хүлээн авч уулзлаа. Адриен Долимонт нь 2024 оны сонгуулиар Н.В.А намаас ялалт байгуулж, Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Уулзалтын үеэр Монгол Улс болон Валлони мужийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Европын аж үйлдвэрийн анхны өлгий болсон Валлони нь 4 сая орчим хүн амтай, Бельгийн үндсэн хоёр бүс нутгийн нэг бөгөөд франц хэлээр ярьдаг бүс нутаг юм.