images

Зөвлөлдөх уулзалт болов

ЭСЯ-ны мэдээ

2024-09-06

80

Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл, Төв Азийн орнууд болон Монгол Улсын элчин сайд нарын анхдугаар зөвлөлдөх уулзалт 09 дүгээр сарын 5-ны өдөр Брюссель дэхь Катар улсын ЭСЯ-нд болов. 

Тус уулзалтад Элчин сайд Л.Болд оролцож, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлд Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Арабын бүс нутгийн зургаан улсуудыг нэгтгэдэг. Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл 1989 онд ЕХ-той хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан бөгөөд хэлэлцээрийн хүрээнд эдийн засгийн харилцаа, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчин, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажилладаг байна.