images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 7 ДУГААР САРЫН 10,11,12,13,14,15-НЫ НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДӨР АЖИЛЛАХГҮЙ

ЭСЯ-ны мэдээ

2024-07-08

192

Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам, түүний консулын хэсэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар буюу 2024 оны 07 дугаар сарын 10,11, 12, 13, 14, 15-ны нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллахгүй болно.

Иргэд та бүхэндээ Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн мэндийг дэвшүүлье.