ЕГМОНТ ИНСТИТУТЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Л.Болд 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх ЕГМОНТ институтийн захирал Пол де Виттетэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой сургалт, судалгааны асуудлаар санал, мэдээлэл солилцов. Түүнчлэн, тус институтээс монголын эмэгтэй дипломат ажилтнуудад зориулан энэ сарын 3-7-ны өдрүүдэд цахим сургалтыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв.