Элчин Сайд Л.Болд “Төв Азийн орнуудын Элчин сайд нарын Эрчим хүчний асуудлаарх дугуй ширээний ярилцлага”-д оролцлоо.
Элчин Сайд Л.Болд 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Брюсселийн Эрчим хүчний клубээс зохион байгуулсан “Төв Азийн орнуудын Элчин сайд нарын Эрчим хүчний асуудлаарх дугуй ширээний ярилцлага”-д оролцлоо.
Дугуй ширээний уулзалтаар Төв Азийн бүс нутагт эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний асар их нөөц бололцоог судлах чиглэлээр хийж буй өнөөгийн ололт амжилт, учирч буй сорилтуудын талаар сонирхолтой илтгэлүүдийг Казахстан, Туркменистан, Киргизстан, Узбекистан, Тажикистан улсын Элчин сайд нар хэлэлцүүллээ. Ялангуяа, устөрөгч, аммонийн болон бусад сэргээгдэх эрчим хүчний салбарт Европын болон Төв Азийн орнуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа талаар ярилцлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Элчин Сайд Л.Болд Монгол Улсын эрчим хүчний салбарын асуудлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, чухал түүхий эд болон бусад ашигт малтмалын нөөцийн хайгуул, ашиглалтын чиглэлээр Монгол Улс Европын Холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар өөрийн саналыг танилцууллаа.