images

“Изинис Эйрвэйз” ХХК нь Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-26

169

Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар шууд нислэг үйлдэх гэж буйтай холбогдуулан Европын орнуудад ажиллаж, амьдарч буй манай иргэд болон гадаадын жуулчдад дээрх нислэгээр зорчих, ачаа бараагаа илгээх боломжтой болж байна.

Тус компанийн нислэгийн тийзийг худалдан авах цахим хаяг: www.book.eznis.com

Тус компанийн Прага дахь ерөнхий борлуулагч агентын мэдээлэл:

ESAT-WESTAERO s.r.o

Lagelerové 1075/4

Praha 6, 161 00

Czech Republic

Tel: +420 224210270 [email protected] [email protected]