images

Элчин сайд Л.Болд Олон улсын эрх зүйн Гаагийн академийн захирал, профессор Жеан-Марк Тювенинтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-06-26

146

Элчин сайд Л.Болд Олон улсын эрх зүйн Гаагийн академийн захирал, профессор Жеан-Марк Тювенинтэй 2024 оны 6 дугаар сарын 25-нд Гааг хотноо уулзаж, манай хууль, эрх зүйн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Тус академи нь олон улсын хууль эрх зүйн талаар сургалт судалгаа явуулдаг тэргүүлэх байгууллага юм.