Элчин сайд Л.Болд ХЗХБ-ын уулзалтад оролцов
Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 106 дахь хуралдаанд Эвсэлд үл нэгдэх орнууд болон БНХАУ-ын хийх мэдэгдлийн төлслийг хэлэлцэх Элчин сайд нарын түвшний уулзалт Нидерландын Хаант улсын Гааг хотноо 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдав. Уг уулзалтад Элчин сайд Л.Болд оролцож, ХЗХБ-ын дэргэд суугаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын Элчин сайд нартай хамтын ажиллагааны талаар санал солилцов.