images

Элчин сайд Л. Болд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 2024 оны бизнесийн уулзалт, арга хэмжээнд оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2024-06-21

144

Элчин сайд Л. Болд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 2024 оны бизнесийн уулзалт, арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Элчин сайд Л. Болд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч х. Одиль Рено-Бассо, тус банкны Бизнсийн группийн санхүүгийн байгууллагуудыг хариуцсан захирал н. Фрэнсис Мэлиге нартай уулзав.

Уулзалтаар Европын Комиссын дэмжлэг, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар тус банкны хөнгөлөлттэй зээл, санхүүжилтээр Монгол Улсад 6 хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Чойр-Сайншаандын цахилгаан дамжуулах шугам барих төсөл, Эрдэнэт, Дархан хотуудын ус дамжуулах хоолой, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн хөтөлбөрүүдийг Европын комиссын дэмжлэг, тус банкны санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм.