images

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 35 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-19

242

Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн хүндэтгэлийн арга хэмжээг нээж Элчин сайд Л.Болд үг хэлэв. Үүний дараа Европын холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэв. Стефано Саннино дарга хэлсэн үгэндээ Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурлан өргөжин хөгжиж, хоёр талын яриа хэлэлцээний механизмууд идэвхтэй байгааг онцолж, ирэх жилүүдэд тэргүүлэх чиглэлийн хүрээнд олон салбарт хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн дурдав.

Арга хэмжээнд Европын парламентын гишүүн Иштван Ужели, парламентын гишүүн, Renew намын бүлгийн дэд дарга Фредерик Риес, Европын Комиссын Олон улсын түншлэл хариуцсан комиссарын танхимын тэргүүн Танели Лахти, ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан газрын гүйцэтгэх захирал Никлас Кварнстрём нарын хүндэт зочид, Европын холбоонд суугаа ДТГ-ийн тэргүүнүүд, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөлөл оролцов.