images

УУХАЙ ХАМТЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ТОГЛОЛТ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-19

87

Монгол үндэстний соёлын өв болох хөөмий, уртын дуу, морин хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Уухай” хамтлаг Брюссель хотноо 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тоглолтоо хийв. Энэхүү тоглолтыг тус ЭСЯ-тай нягт хамтран ажилладаг Европын холбоо, Европын парламент болон Бенилюксийн орнуудын холбогдох байгууллагын хүндэт зочдод толилуулав.

Уухай хамтлаг нь Монгол Улс, Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд тус ЭСЯ-нд зохион байгуулсан архивын фото зургийн болон залуу зураач /Б.Одончимэг/-ын уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, ая дуугаа өргөн барилаа.