Элчин сайд Л.Болд Любляна-Гаагийн конвенцын Үндсэн бүлгийн ээлжит уулзалтад оролцов
Элчин сайд Л.Болд энэ 6 дугаар сарын 13-нд цахимаар болсон Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэм хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын Үндсэн бүлгийн ээлжит уулзалтад оролцож, Монгол Улс ойрын үед тус конвенцод гарын үсэг зурахаар холбогдох талтай хамтран ажиллаж буйг мэдээлэв. Хуралдааныг тус конвенцыг батлах Дипломат бага хурлын дарга Силвия Гурменди урирдан явуулж, Үндсэн бүлгийн орнууд болох Монгол, Аргентин, Бельги, Нидерланд, Словени Улсын төлөөлөгчид оролцов. Одоогийн байдлаар тус конвенцод 36 улс гарын үсэг зураад байна.