Элчин сайд Л.Болд Арбитрын байнгын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Зепелактай уулзав
Элчин сайд Л.Болд Гааг хотноо 2024 оны 6 дугаар сарын 12-14-нд болж буй Арбитрийн байнгын шүүхийн 125 жилийн ойд зориулан зохион байгуулсан тус шүүхийн гишүүдийн их хуралд оролцов. Хурлын үеэр Арбитрын байнгын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Зепелактай уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.