images

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-10

477

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 6 дугаар сарын 14-ний өдрийн 00:00 цагаас өмнө дотор оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-нд /Address: Ambassade de Mongolie, Avenue Besme 18, 1190 Forest Bruxelles/ байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.

 

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

 

МОНГОЛ УЛСААС БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН БРЮССЕЛЬ ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

 

Утас: +32 473 59 0292

Цахим шуудан: [email protected]

 

2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр