images

МОНЦАМЭ агентлаг Бельгийн “Дипломат ертөнц” олон улсын сэтгүүлтэй хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав.

ЭСЯ-ны мэдээ

2024-06-09

92

Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Бельгийн Брюссель хотод төвтэй “Дипломат ертөнц” олон улсын сэтгүүлтэй хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” /2024.06.04/ байгуулав.

Талууд санамж бичгийн хүрээнд мэдээ мэдээлэл солилцох, тодорхой сэдвээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын тухай мэдээлэл нийтлэх, мөн монголчуудын зан заншил, өв соёлыг европчуудад төдийгүй дэлхийд таниулахад хоёр тал хамтран ажиллахаар болов. 

Тус сэтгүүл нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ЭСЯ-тай тогтмол хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд энэхүү санамж бичиг байгуулсан нь шинэ хуудсыг нээж байна. 

Тухайлбал, Брюссель дахь Монгол улсын ЭСЯ нь Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд “Дипломат ертөнц” сэтгүүлийн ээлжит дугаарт тусгай булан гаргахаар хамтран ажиллаж байна.  

“Дипломат ертөнц” нь дэлхийн улс төр, улс орнуудын харилцааны дипломат ёс, бизнес, санхүү, урлаг, соёлын олон улсын амьдрал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлдэг, 20 гаруй мянган уншигчдын гарт хүрдэг улирал тутмын сэтгүүл юм. 

 

https://montsame.mn/en/read/345311