images

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александер илгээсэн мэндчилгээг уламжилав.

ЭСЯ-ны мэдээ

2024-06-09

74

Элчин сайд Л.Болд Амстердам хотноо 2024 оны 6 дугаар сарын 5-нд Нидерландын Үндэсний баярыг тохиолдуулан тус улсын дипломат корпуст зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александер илгээсэн мэндчилгээг уламжилав.

Уг арга хэмжээнд Нидерландын эдийн засаг, бизнесийн салбарт томоохон хувь нэмэр оруулж буй 60 компанийн удирдлага оролцов. Элчин сайд Нидерландын төр захиргааны байгууллагын төлөөлөл болон Монгол улсад хэрэгжүүлж буй сүрьег бүрэн оношлох төслийг хэрэгжүүлэгч компаний удирдлага, бусад хувийн хэвшлийн томоохон төлөөлөл болсон тухайлбал сүү боловсруулах, ус цэвэршүүлэх, хог боловсруулах зэрэг тэргүүлэх технологи нийлүүлэгч компани, мөн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын холбооны удирдлагатай тусгайлан уулзав.