images

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас 100,000 еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов

ЭСЯ-ны мэдээ

2024-06-04

206

Монгол Улсын зарим нутагт зудын нөхцөл байдал үүсч, хаваржилт хүндэрсэнтэй холбогдон үүссэн гарз, хохирлыг даван туулахад зориулж Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас 100,000 еврогийн хүмүүнлэгийн тусламжийг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.