images

Элчин сайд Л.Болд Европын Холбооны Монгол дахь Олон Улсын Худалдааг дэмжих төслийн эксперт н.Карл И.Крюгтай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-06-03

199

Элчин сайд Л.Болд 5 дугаар сарын 30-31 ны өдөр Брюселль хотод ажилласан Европын Холбооны Монгол дахь Олон Улсын Худалдааг дэмжих төслийн эксперт н.Карл И.Крюг хүлээн авьч уулзан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлсэн Худалдааг дэмжих төсөл /TRAM/-ийн үргэлжлэл болох Олон улсын худалдааг хөгжүүлэх төсөл /ITDM/-ийн нээлтийг Улаанбаатарт амжилттай хийсэнд баяр хүргэн тус төслийн үйл явцтай танилцлаа. Уг төсөл нь Монголд үйлдвэрлэгдсэн байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, “Mongolian green labels” худалдаа, мэдээллийн төвийг Бельгийн хаант улсын Брюселль хотноо үүсгэн байгуулах замаар хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч Монголын олон жижиг, дунд аж ахуйн нэгжийн экспортын үйл ажиллагааг дэмжих чухал ач холбогдолтой төсөл юм.