images

Элчин сайд Л.Болд Их Британийн академич Глин Форд-ийг хүлээн авч уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2024-05-28

157

Элчин сайд Л.Болд Их Британийн академич Глин Форд-ийг элчин сайдын яаман дээрээ хүлээн авч уулзав. Уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Академич Глин Форд нь 1984-2009 онд 25 жилийн хугацаанд Европын парламентын гишүүн, дэд ерөнхийлөгчөөр сонгогдон,  энэ хугацаанд парламент дахь олон улсын худалдаа, гадаад бодлогын хороонд ажиллаж байсан туршлагатай хүн ажээ.

Тэрээр Брюссель хотноо төвтэй Полинт  байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд ЕХ-ны олон нийттэй харилцах, олон улсын харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн энэ оны 6 сард зохион байгуулах Улаанбаатарын яриа хэлэлцээ бага хуралд оролцох болсноо мэдэгдлээ.