images

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо зохион байгуулж буй “Хамтын ажиллагааны өдрүүд” арга хэмжээнд оролцож байна.

ЭСЯ-ны мэдээ

2024-05-16

176

Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамнаас Люксембург хотноо 2024 оны 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Хамтын ажиллагааны өдрүүд” арга хэмжээнд оролцож байна.   

Энэхүү арга хэмжээний үеэр Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны сайд Хавиер Беттел болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мөн Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг даван туулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, манай улсад зүрх судасны үндэсний төв байгуулахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг нааштай шийдвэрлэхийг хүсэв.