images

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Хайнау мужийн захирагч Томми Леклерктэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-05-15

147

Элчин сайд Л.Болд 5 дугаар сарын 14-ний өдөр Бельгийн Хаант Улсын Хайнау мужийн захирагч бөгөөд анагаах ухааны судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Раул Вароке сангийн Ерөнхийлөгч Томми Леклерк, Монс хот дахь Их сургуулийн ректор Филип Дюбуа нарын хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.

Энэ үеэр мужийн захирагч Томми Леклерктэй уулзан, харилцаа, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.