Цахим уулзалт зохион байгуулав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Нидерландын Олон улсын харилцааны Клингендал академийн захирал Рон Тонтой 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр цахимаар уулзав. Тус уулзалтад Элчин сайд Л.Болд оролцсон бөгөөд хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
Элчин сайд Л.Болд манай залуу дипломатуудын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, энэ онд тохиож буй хамтын ажиллагааны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.