images

Элчин сайд Л.Болд Европын Холбооны Гадаад харилцааны албанаас зохион байгуулсан “Европын өдөр” арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2024-05-06

211

Элчин сайд Л.Болд Европын Холбооны Гадаад харилцааны албанаас зохион байгуулсан “Европын өдөр” арга хэмжээнд оролцов.

Арга хэмжээний үеэр элчин сайд Гадаад харилцааны албаны ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино, Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан газрын дэд дарга Паола Пампалони нартай товч уулзалт хийж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн асуудлаар санал солилцов.

Европын өдөр нь 1950 оны 5-р сарын 9-ний өдөр "Шуманы тунхаг"-д гарын үсэг зурсан өдрийг тэмдэглэдэг.