Элчин сайд Л.Болд бага хуралд оролцов
Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Батлан хамгаалахын судалгааны хүрээлэн, Egmont Олон улсын харилцааны судалгааны хүрээлэн, Англи улсад төвтэй Стратеги судлалын олон улсын хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Европын Батлан хамгаалах салбарын сорилт” сэдэвт бага хуралд оролцов. Тус бага хурлаар Европын батлан хамгаалах асуудал, одоогийн нөхцөл байдал ирээдүйн чиг хандлагын талаар дээрх хүрээлэнгүүдийн тэргүүлэх судлаачид илтгэл тавьж оролцогчдын сонирхосон асуудлуудаар ярилцлага өрнүүлэв. Бага хурлын үеэр Элчин сайд эдгээр хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзаж мэдээлэл солилцов.