images

Г.Аюурзанын франц хэл дээрх “Бөөгийн домог” уран бүтээлийг Бельгийн уншигчдад толилуулах арга хэмжээ болов_

ЭСЯ-ны мэдээ

2024-04-29

399

Монгол улсын шилдэг уран зохиолч, яруу найрагчийн нэг болох Г.Аюурзанын франц хэл дээрх “Бөөгийн домог” уран бүтээлийг Бельгийн уншигчдад толилуулах арга хэмжээг Францын Editions Jentayu хэвлэлийн компанитай хамтран 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулав.  

Арга хэмжээг нээж Элчин сайд Л.Болд, Францын Editions Jentayu хэвлэлийн компанийн захирал Б.Жероме нар үг хэлж, уг номыг франц хэлнээ хөрвүүлэн орчуулсан Р.Мөнхзул нар оролцов. Энэ үеэр арга хэмжээнд оролцсон уншигчдаас тавьсан асуултад зохиолчийн зүгээс хариулт өгч, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Бельгийн Хаант Улсын Лиеж хот дахь Opera Royal de Wallonie театрт ажиллаж буй уран бүтээлчид болох Х.Мягмарсүрэн, Б.Батжаргал нар ая дуугаа өргөн барьж, монголын соёл урлагийг сурталчлан таниулав.