images

Элчин Сайд Л.Болд Дипломатик Уорлд олон улсын сэтгүүлийн 73 дахь хэвлэлтийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2024-04-23

282

Элчин Сайд Л.Болд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болсон Дипломатик Уорлд олон улсын сэтгүүлийн 73 дахь хэвлэлтийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Дипломатик Уорлд сэтгүүл нь улирал бүр хэвлэгддэг бөгөөд Европын Холбооны Улсууд дахь дипломат харилцаа, олон улсын үйл явдлуудын тухай өгүүлдэг, дэлхийд танигдсан олон улсын сэтгүүл юм. Тус сэтгүүлийн энэ удаагийн онцлох нийтлэлийг эзэмшигч улсаар Оманы Султант Улс сонгогдсон бөгөөд тус сэтгүүлд Оманы Султант Улсын гадаад харилцаа, аялал жуулчлал, харилцаа холбоо, худалдаа, хөрөнгө оруулалтын Сайд нарын ярилцлагууд нийтлэгдлээ.

Сэтгүүлийн 73 дахь хэвлэлтийн нээлтийн ажиллагааны үеэр Элчин Сайд Л.Болд Оманы Султант Улсын Гадаад харилцааны яамны Улс төрийн бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга н. Халифа би Али бин Исса Алхарти-тай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Дипломатик Уорлд сэтгүүлийн 74 дахь дугаарт Монгол Улс-Европын Холбооны 35 жилийн ойг тохиолдуулж тусгай нийтлэл гаргахаар Брюссель дэхь Монгол Улсын Элчин сайдын яам бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 74 дахь дугаарын түнш байгууллагаар Монгол Улсын үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК оролцон ажиллаж байна.  

Тус сэтгүүл нь өмнөх 72 дахь дугаартаа Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 22 дугаар хуралдааныг даргалсан Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы ярилцлагыг нийтлэж байсан юм.