Элчин сайд Л.Болд сонгуулийн бүтээгдэхүүний ESI компанийн удирдлагатай уулзав
Элчин сайд Л.Болд 4 дүгээр сарын 3-ны өдөр сонгуулийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч Electoral Services International INC компанийн Европ дахь салбарын захирал Алекс Гисел, нийлүүлэлтийн мэргэжилтэн Барт Гисел нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр ирэх 6 дугаар сард Монгол Улсад парламентын сонгууль болох гэж буйтай холбогдуулан хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Тус компани нь саналын хайрцаг, арилдаггүй үзгэн бэх, санал өгөх бүхээг, дэлгэц, санал хураах бусад хэрэгсэл, сонгогчийн бүртгэлийн биометрийн систем зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг захиалагчийн хүссэн загвар хэмжээгээр үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй жилийн туршлагатай ажээ.