images

Элчин сайд Л.Болд "Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл" форумд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2024-04-08

175

Европын холбоо, АНУ-ын Худалдааны ерөнхий газар хамтран Бельги Хаант Улсын Левен хотноо “Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл” форумыг биечлэн болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулав.

Хуралдааныг нээж Европын Комиссын худалдааны бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар үг хэлэв.

Тус форумд ЕХ-ны гишүүн орнууд болон Япон, БНСУ, Канад зэрэг технологийн өндөр түвшний хөгжилд хүрсэн орнуудын төлөөлөл оролцож эрдэс баялгийн хамтын ажиллагааны зарчмуудаа танилцуулав. Мөн Казакстан, Узбекистан, Марокко, Монгол зэрэг байгалийн баялгийн нөөц ихтэй орнуудын сайд нар оролцож салбарынхаа цаашдын зорилго, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

“Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл” форумд Монгол Улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Л.Болд нар оролцов.