Тус ЭСЯ-нд Францын Лиллийн Их Сургуульд стратеги төлөвлөлт, мэдээлэл харилцааны чиглэлээр суралцаж буй магистрын ангийн оюутнууд болон тус сургуулийн багш профессор нар зочлов.
Тус ЭСЯ-нд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Францын Лиллийн Их Сургуульд стратеги төлөвлөлт, мэдээлэл харилцааны чиглэлээр суралцаж буй магистрын ангийн оюутнууд болон тус сургуулийн багш профессор нар зочлов. Тус ЭСЯ-ны өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах зорилго бүхий эдгээр багш, оюутнуудыг Элчин сайд Л.Болд хүлээн авч уулзав. Энэ үер гадаад сурталчилгааны чиглэлээр тус ЭСЯ-наас хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулга хийж, багш, оюутнуудын сонирхсон асуултад хариу мэдээлэл өгөв. Тус арга хэмжээг Брюссель хотноо байрлах олон улсын Дипломатик Уорлд сэтгүүлтэй хамтран зохион байгуулсан болно.