images

Элчин сайд Л.Болд Хансс-Зайделийн сангийн хөтөлбөрийн дагуу ажлын айлчлал хийж буй хууль хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөгчдийн хамт Гааг хотноо ажиллав

ЭСЯ-ны мэдээ

2024-03-25

191

Элчин сайд Л.Болд Хансс-Зайделийн сангийн хөтөлбөрийн дагуу ажлын айлчлал хийж буй хууль хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөгчдийн хамт Гааг хотноо 2024 оны 3 дугаар сарын 21-22-нд ажиллав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Хүний эрхийн комиссийн гишүүн Б.Энхболд, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Улсын Дээд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаач тус тус байлцав.

Манай төлөөлөгчид Гааг хотноо төвтэй Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ерөнхийлөгч, Европын Холбооны эрх зүйн хамтын ажиллагааны байгууллагын Дэд ерөнхийлөгч,  Нобелийн шагналт АССЕР-ын нэрэмжит хууль зүйн хүрээлэнгийн ахлах судлаач, Хууль, эрх зүйн шинэчлэлийн Гаагийн хүрээлэнгийн захирал, Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны төвийн удирлага, Нидерланд Улсаас ОУЭШ-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд Х.Кваст нартай тус тус уулзалт хийж, цаашдын тогтмол харилцааг хөгжүүлэх хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.    Хуулийн байгууллагын өндөр хэмжээний төлөөлөгчид оролцсон хамтарсан ажлын хэсэг ийнхүү дэлхийн хууль эрх зүйн нийслэл гэгддэг Гааг хотноо ажилласан анхны томилолт амжилттай өндөрлөв.